Pages

Wednesday, April 11, 2018

Хатуу эмийн хэлбэр


Хатуу эмийн хэлбэрт: нунтаг (Pulvis), бүрээс (Capsula), шахмал (Tabuletta), бүрмэл шахмал (Dragee), үрэл (Pilulae), мөхлөг (Granulum), зэхмэл буюу цуглуулга (Species) зэрэг орно. Бас карамель (Caramel), пастилка буюу троше (Trochiscius),
спансулы (Spansulae) хэлбэр гэж байдаг ажээ.
Эмийн бодисыг гадуур, дотуур хэрэглэхэд зориулан жижиглэн нунтаглаж бэлтгэсэн, хатуу эмийн хэлбэрийг нунтаг эм гэнэ. Нунтаг эмийг хир зэрэг нарийн нунтаглагдсан байдлаар нь буюу тухайн нунтгийг бүрдүүлж буй ширхлэгийн хэмжээгээр нь 3 зэрэг болгон ангилдаг. Үүнд:
1. Маш нарийн нунтаг (Pulvis subtilissimus): 0,1 мм-ийн хөндлөн огтлолтой шигшүүрээр шигшигдэх нунтгийг хэлнэ. Маш нарийн нунтгийг гадуур цацлаганд хэрэглэнэ.
2. Нарийн нунтаг (Pulvis subtilis): 0,2 мм-ийн хөндлөн огтлолтой шигшүүрээр шигшигдэх нунтгийг хэлнэ. Нарийн нунтгийг ууж хэрэглэнэ.
3. Бүдүүн нунтаг (Pulvis grossus): 0,5 мм-ийн хөндлөн огтлолтой шигшүүрээр шигшигдэх нунтгийг хэлнэ. Бүдүүн нунтгийг тухайн эмийн
уусмал бэлтгэхэд хэрэглэнэ. Гашуун амттай, эвгүй үнэртэй буюу цочроох нөлөөтэй эмийг тусгай бүрээсэнд хийж гаргадаг. Бүрээсэнд ихэвчлэн тугнасан нунтаг эмийг хийх боловч заримдаа өтгөвтөр шингэн эмийг хийж, үйлдвэрийн аргаар бэлтгэдэг. Бүрээстэй эмийг шууд залгиж уух бөгөөд ходоод-нарийн гэдсэнд бүрээс нь задарч хайлдаг. Бүрээсийг дотор нь царцмаган (Capsula gelatinosis) ба цардуулан (Capsula
amylacea seu oblata) бүрээс гэж 2 ангилдаг. Сүүлийн үед спансул хэмээх нэгэн шинэ хэлбэрийг хэрэглэх болсон бөгөөд тэр нь хоол боловсруулах замын янз бүрийн хэсэгт (pH-ийн янз бүрийн нөхцөлд) янз бүрийн хугацааны дараа эмийн бодис чөлөөлөгдөн шимэгдэх боломжийг хангадаг микросферууд буюу микрокапсулуудаас бүрддэг.

No comments:

Post a Comment